RSS2.0

Залуудай клуб 1 жил

Monday, June 1, 2009

Сайн байцгаана уу. 6 сарын 1 буюу Залуудай клуб маань байгуулагдаад нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд клуб маань бага багаар өнгө төрөхөө олохоор бага ч гэсэн ахиж байгаа болов уу гэж бид харж байгаа. Мөн бидний үйлсийг дэмжиж, санал сэтгэгдэл, урмын үгс илгээсэн та бүхэнд баярлалаа.
Одоогоор хийсэн бүтээсэн маань үнэхээр бага ч гэсэн, энэ бол бидний гараа, их үйлс бүтээж, эх орондоо хэрэгтэй "Монгол Хүн" болохын маань урьтал туршлага болж байна.
Клубын нэг жилийн ойг тохиолдуулж гишүүдээрээ санал солилцож, цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулалт зэргээ хэлэлцэн тохирлоо. Ингэснээр бид улам идэвхитэйгээр ажиллаж, өөрсдийгөө урамшуулж чадна гэж найдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар клубын гишүүд маань: Японоос 4, Германаас 2, Туркээс 1 гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд цаашид улам олон орноос гишүүд элсүүлж, үүнийгээ ашиглан илүү өргөн хүрээтэй, олон талт санал бодлоо солилцох боломж бүрдэнэ гэж итгэж байна.
Жилийн дараахь клубын өнгө төрх, өсөлт туршлага өндөр байхыг хүсэн, Монгол эх орон, Дэлхий дахиндаа үнэлэгдэхүйц иргэн болохын төлөө хичээцгээе.