RSS2.0

Анхны үйл ажиллагаа (Хог түүв)

Thursday, September 25, 2008

  "Залуудай" нийтэд хандсан анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
Бидний клуб өөр өөрсдийгөө дэмжин, бие биенээ хөгжүүлэхийн сацуу өөрсдийн амьдарч байгаа нийгэмдээ ч мөн тустай үйлийг хийж бусдад үлгэр дууриал болохыг эрмэлздэг билээ. Ингээд бид энэ зуны хувьд Нийслэлийн төв гудамжаархи хогийг түүх ажлыг зохион байгууллаа. Энэ нь зөвхөн нэг хоёр өдрийн хоггүй орчны төлөө бус юм. Хог түүх ажилд залуусыг уриалан дуудаж, өөрсдийн хүслээр цугларсан залуус цаашид хотоо цэвэр байлгах, хог хаяхгүй байх талаар өөрсдөө ухаарсан гэдэгт итгэлтэй байна. Мөн залуус цуглараад хог түүж байхыг харсан эргэн тойрны хүмүүсд ч мөн энэ сэдэл төрсөн боловуу гэж 
бодож байна. Энэ удаад анхны бөгөөд туршлагагүй байсан нь ойлгомжтой бизээ. Гэхдээ дараа дараагийн үйл ажиллагаагаа улам илүү өрнүүлэхэд клубыг гишүүд маань анхаарал тавьж оролцох болно.
Хог тvvсэн нь
дэлгэрэнгүй зургыг эндээс
Энэ зуны үйл ажиллагааг 100% сайн дурын үндсэн дээр зохион байгуулсан бөгөөд, туслалцаа үзүүлсэн байгууллага, залуусдаа гүн талархаснаа илэрхийлж байна.
Онцлон fm107.0, fm104.0, fm107.5, fm98.9 нарт болон хог түүх ажилд маш идэвхитэй оролцсон "Шинэ Монгол" ахлах сургуулийн 1,2,3-р 
ангийнханд клубын нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байна.

Физикчидийн баяр

Wednesday, September 10, 2008

9 дүгээр сарын 10ны өдөр. 20 оод жилийн судалгаа, 10 аад жилийн бэлтгэл ажлын үр дүнд нэгэн том физик туршилтын ажил явагдлаа. Ертөнц дэлхийн бүтэц, материйн тогтоцыг судлах зорилготой энэхүү туршилт нь 3.8тэрбум америк долларын төсөвтэйгээр зохион байгуулагдаж байгаа. Энэ үлэмж үзүүлэлтээрээ ч, газрын гүний 100метрт 27 километр урт тойрог байгууламжаараа ч түүхэнд байгаагүй агуу судалгаа болж байгаа юм.

Энэхүү судалгааг шүүмжлэгчид, дэлхийн сүүрлийг дагуулах уршигт үйл ажиллагаа хэмээж байсан ч, ямартай ч эхний бэлтгэл туршилт амжилттай болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.CERN.ch