RSS2.0

Анхны үйл ажиллагаа (Хог түүв)

Thursday, September 25, 2008

  "Залуудай" нийтэд хандсан анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
Бидний клуб өөр өөрсдийгөө дэмжин, бие биенээ хөгжүүлэхийн сацуу өөрсдийн амьдарч байгаа нийгэмдээ ч мөн тустай үйлийг хийж бусдад үлгэр дууриал болохыг эрмэлздэг билээ. Ингээд бид энэ зуны хувьд Нийслэлийн төв гудамжаархи хогийг түүх ажлыг зохион байгууллаа. Энэ нь зөвхөн нэг хоёр өдрийн хоггүй орчны төлөө бус юм. Хог түүх ажилд залуусыг уриалан дуудаж, өөрсдийн хүслээр цугларсан залуус цаашид хотоо цэвэр байлгах, хог хаяхгүй байх талаар өөрсдөө ухаарсан гэдэгт итгэлтэй байна. Мөн залуус цуглараад хог түүж байхыг харсан эргэн тойрны хүмүүсд ч мөн энэ сэдэл төрсөн боловуу гэж 
бодож байна. Энэ удаад анхны бөгөөд туршлагагүй байсан нь ойлгомжтой бизээ. Гэхдээ дараа дараагийн үйл ажиллагаагаа улам илүү өрнүүлэхэд клубыг гишүүд маань анхаарал тавьж оролцох болно.
Хог тvvсэн нь
дэлгэрэнгүй зургыг эндээс
Энэ зуны үйл ажиллагааг 100% сайн дурын үндсэн дээр зохион байгуулсан бөгөөд, туслалцаа үзүүлсэн байгууллага, залуусдаа гүн талархаснаа илэрхийлж байна.
Онцлон fm107.0, fm104.0, fm107.5, fm98.9 нарт болон хог түүх ажилд маш идэвхитэй оролцсон "Шинэ Монгол" ахлах сургуулийн 1,2,3-р 
ангийнханд клубын нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байна.

3 comments:

Anonymous said...

Танай блогны загвар MYNIX болон MYNIX Web2.0 нэртэй цуврал free загвар байна. Би урьд энийг ашиглаж байсан бөгөөд тэртээ тэргүй нетээр хаа сайгүй байдаг загвар тул заавал "© Загвар нь Storelicious-ийн бүтээл Blog and Web-н өмч болно" гэж бичих шаардлагүй боловуу.

Och Oyuntugs said...

Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ энэ загварыг татаж авахад ашиглахдаа дээрх нэрсийг дурдаарай гэсэн байсан. Тэгээд л.
Угаасаа үнэгүй юм ашиглах бол, ядахнаа зохиогчийх нь нэрийг дурдана гэдэг чинь бичигдээгүй хууль шүүдээ.

Anonymous said...

Niigemd heregtei zuil hiijaagad chini bayartai bna