RSS2.0

Клубын Дүрэм

Tuesday, June 3, 2008

1. Клубын нэр: Залуудай

2. Үүсгэн байгуулсан он сар өдөр: 2008оны 6сарын 1ны өдөр

3. Клубын зорилго:

Бид гагцхүү өөрсдийгөө бодох бус бусдын, эх орныхоо сайн сайхан ирээдүй, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрсдийгөө хөгжүүлж, сурч мэдсэн зүйлсээ бодит мэдлэг дадлага болгон хэвшүүлж, бие биедээ дэмжлэгэ болон ихийг бүтээжЗөвхөн эх орон, төрсөн нутгаа хөгжүүлнэ хэмээн өөрсдийн чадлыг хязгаарлалгүй дэлхийн хөгжил, энх тайванд Монгол хүний оюуны хүчийг өргөж, Монгол улсын эрх ашигийг өндөрт өргөхийг эрхэм зорилго болгоно.

4. Клубын журам

1. Клубын үйл ажиллагаа, гишүүнчлэл, зорилго зэрэг нь сайн дурын үйл ажиллагаа болно.

2. Гишүүн элсүүлэх, чөлөөлөх тухай

Тус клубт элсэх хүсэлтэй бөгөөд, клубын зорилгыг хүлээн зөвшөөрсөн, Их сургууль, коллежийн оюутан(хэлний бэлтгэл хамаарна) хэн боловч тус клубт элсэх хүсэлт гаргаж болно. Гишүүнээр элсүүлэхдээ, хүсэлт гаргагчийн шалтгаан, байдалыг харгалзан, дээрх шаардлагуудад нийцвэл элсүүлнэ.

Гишүүнд тавигдах шаардлага

1. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай, хуулиар бие даасан байх.(насанд хүрсэн байх)

2. Аливаа сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Гишүүнийг чөлөөлөхдөө, тухайн гишүүний саналыг хүндэтгэнэ. Мөн клубын үйл ажиллагаа,дүрэм, зорилгод нийцэхгүй гэж үзвэл нийт гишүүд хэлэлцээд гишүүнчлэлээс хасч болно.

3. Үйл ажиллагааны хэм хэмжээ

Залуудай Блог, Залуудай Лист-д Клубын журам бүрнээр үйлчилнэ

Клубын журмыг клубын зорилго тодорхойлно.

Хувь хүний үзэл бодол, санал, шүүмжлэлийг хүндэтгэх

Клубын үйл ажиллагаанд бүх гишүүд тэгш эрхтэй

Монгол улс, олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээний дотор үйл ажиллагаа явуулна.

Залуудай Блог, Залуудай Листийн дотоод дүрмийг сахиж мөрдөнө

Хувь хүний эрх,амгалан тайван байдалд халдахгүй

4. Гишүүний эрх, үүрэг

Клубын үйл ажиллагаанд гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, тусгаж болох бөгөөд, аливаа хэрэг явдлыг олонхийн зарчмаар таслан шийдэж хэрэгжүүлнэ.

Гишүүний саналыг харгалзан дүрэмд засвар, нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд, тус зүйлийн 1-д заасан зарчмаар хэлэлцэгдэнэ.

Гишүүд клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй

Клубын дүрмийг мөрдөх үүрэгтэй

Үүргээ хүлээгээгүй нөхцөлд гишүүнчлэлийг хасах(4-р бүлгийн 1-р зүйл 2-т заасны дагуу) шийдвэрийг дагах үүрэгтэй

Залуудай клубын зорилго

Бид гагцхүү өөрсдийгөө бодох бус бусдын, эх орныхоо сайн сайхан ирээдүй, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрсдийгөө хөгжүүлж, сурч мэдсэн зүйлсээ бодит мэдлэг дадлага болгон хэвшүүлж, бие биедээ дэмжлэгэ болон ихийг бүтээж
Зөвхөн эх орон, төрсөн нутгаа хөгжүүлнэ хэмээн өөрсдийн чадлыг хязгаарлалгүй дэлхийн хөгжил, энх тайванд Монгол хүний оюуны хүчийг өргөж, Монгол улсын эрх ашигийг өндөрт өргөхийг эрхэм зорилго болгоно.

“Залуудай блог”-д бичигдэх нийтлэлийн агуулга

  • Бичлэгийн агуулгыг онцгойлон зааж дурдаагүй болно. Гагцхүү, “залуудай лист”-ээр хэлэлцэгдсэн асуудлыг нийтэд дэлгэх зорилготойгоор бичлэг тавих
  • Дээрхи журмаар бичлэг тавигдах үед, сэдэвийн талаар хэлэлцэгдсэн саналуудыг ялгалгүй нийтлэхийг зорих
  • Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу бусдын зохиогчийн эрхэд хамаарах бүтээл/тус хуулийн 3-р зүйлд зааснаар/-г нийтлэхдээ зохиогчийн нэр, бүтээлийн нэрийг дурдаж байх. Мөн хуулийг дагаж мөрдөх. (хуулийг үзэх)
  • Бусдын хэрэгцээнд нийцэхүйц, нийгэмд тустай гэж үзсэн мэдээллийг нийтлэх
  • Арилжааны сурталчилгаа агуулааүй байх
  • Олон нийтэд зохисгүй хэлц, үг, дуу дүрсийг хориглох
  • Нийгмийн хэв хэмжээнд нийцэхгүй хэлц, үг, дуу дүрсийг түтгэлзэх
  • Монгол улсын болон, олон улсын хууль дүрэмд харшлах агуулгатай бичлэг нийтлэхгүй байх.
  • Аливаа бослого, терроризмд, амиа хорлолт зэрэгт уриалахгүй байх

Залуудай клуб үүсэх болсон шалтгаан

Sunday, June 1, 2008

Уншигч авхай таны энэ өдрийн түмэн амар амгаланг тань айлтгая!

Бид 2008 оны 6 сарын 1 ны энэ өдөр "Залуудай" клубээ нээж байна. Залуудай клуб хэмээгч энэ хэсэг залуус юу хийж бүтээх гэж байгааг та бидний блогын гарчиг дээрээс ерөнхийд нь таньсан байхаа. Бусдад туслан, улс орондоо хувь нэмэр болох чин хүсэл өвөрлөсөн бид юуны өмнө өөрсдийгөө хөгжүүлэн амьдрал хэмээх алгуур дөлгөөн мэт харагдавч аадар бороо аюултай шуурган дотор ороход бэлтгэх зорилготой юм. Хэн нэгэн хүний үгээр бус өөрсдийн хүсэл эрмэлзэл бодол эргэцүүллээр шийдвэр гаргаж, хэн нэгнээс тусламж хүсэхээсээ өмнө өөрсдийн гараар хийхийг эрмэлзэх бие хүн болж, өөрөө өөрсдийн амьдралдаа хөлөө олчихоод бусаддаа туслах нь хамгийн оновчтой алхам гэж үзсэн хэрэг.

Залуудай хэмээх нэрны учир

Залуудай хэмээх нэрийг хэн хүнгүй мэдэж байгаа бизээ. Б.Ренчин гуайн "Заан Залуудай" хэмээх романаас санаа аван нэрлэсэн хэрэг. Залуудай хүү хэрхэн орчлон ертөнцийг танин мэдэж буй, сурсан мэдсэнээ өөрийн амьдрал отго омгийнхондоо заах хүсэл эрмэлзэл зэргийг сэтгэл догдлуулан уншихдаа бид ч мөн Залуудайн үлгэрээр хувь хүнээс бие хүн, бие хүнээс улс орноо гэсэн сэтгэлт хүн үүсдэг хэмээн ойлгож энэхүү нэрээр бэлгэдсэн хэрэг. Их номч Б.Ренчин гуай ч мөн адил ийм сэтгэлтэй залуус төрөөсэй хэмээн энэхүү романаа туурвисан бизээ.

Одоо бид хаанаас юу хийж эхлэх вэ?

Бидний гарт одоо бэлэн зэвсэг гэвэл мөрөн дээр маань байгаа толгой, гарт маань үзэг, ширээн дээр минь цаас, цахим ертөнцөд блог, мөн мейлийн лист л байна. Энэ л зүйлсээр эхэллээ. Харин хэсэг хугацаа, он цаг өнгөрөөсний дараа юу юутай, ямар зүйлсийг бүтээж чадсан байх вэ? гэдэг зөвхөн биднээс бидний нэг чигт зорилготой байж чадах эсэхээс л хамаарна. Юуны өмнө хэн нь юу бодож сэтгэж чаддаг вэ? Ямар хүсэл эрмэлзэлтэй байна вэ гэдгээ, бие биенээ таньж мэдэх нь их замын эхэн дэхь бэлтгэл болох бизээ. Явцын дунд ярилцан юуг яаж хэрхэн гэдэг нь ч тодорхой болно. Аливаа зүйлийг тэгээс нь эхлэж амжилт олно гэдэг бол амаргүй зүйл боловч бид л хийхгүй бол хэн бидэнд хийж өгнө гээд хүлээж суухав зоригтой хөдөлцгөөе!
Өнгөрсөн амьдралд чи хэн байсан чин хамаатай ч одоо ирээдүйд юу хийж байна юуг хийхийг зорьж байна гэдгээс их зүйл өөрчлөгдөнө. Хамтдаа хичээцгээе!

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл

Хэн бидэнтэй нэгдэх эрхтэй вэ?

Тодорхой амжилт үзүүлсэн (айхтар амжилт яриагүй бөгөөд бид ч тийм амжилт гавъяа бүтээсэн нь үгүй. Их сургуульд сурдаг байвал сайн, өөрийн хувийн ажилаа зохицуулаад хамтад нь аваад явчих чадалтай байхад л болно. Мөн өөрийгөө хөгжүүлье хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг байхад л хангалттай.) үнэхээр хийж бүтээхийг зорьсон хэн ч нэгдэж болно.

Холбоо барихыг хүсвэл:

Хөлбөө барьж элсэхийг хүсвэл
tuvshin19872004@yahoo.com
zaluudai@yahoogroups.com
мөн блог дээр сэтгэгдлээр, бичих болон бидэнд мейл хаягаа ч мөн үлдээж болноо.
Үүнд өөрийн бага хэмжээний танилцуулга. Элсэхийг хүссэн шалтгаан, юу хийхийг зорьж буй талаараа бичээд явуулахад л хангалттай.

Хийсэн зүйлсээ, хэлэлцсэн асуудлаа дүгнэн өөрсдийн энэхүү блог дээрээ тавьж байх тул та бүхэн уншиж өөрсдийн сэтгэгдэл бидний зөв бурууг хэлж өгч байхийг хүсье.

Хүндэтгэсэн Залуудай клубын гишүүд.

2008 оны 6 сарын 1ны өдөр.