RSS2.0

Клубын Дүрэм

Tuesday, June 3, 2008

1. Клубын нэр: Залуудай

2. Үүсгэн байгуулсан он сар өдөр: 2008оны 6сарын 1ны өдөр

3. Клубын зорилго:

Бид гагцхүү өөрсдийгөө бодох бус бусдын, эх орныхоо сайн сайхан ирээдүй, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрсдийгөө хөгжүүлж, сурч мэдсэн зүйлсээ бодит мэдлэг дадлага болгон хэвшүүлж, бие биедээ дэмжлэгэ болон ихийг бүтээжЗөвхөн эх орон, төрсөн нутгаа хөгжүүлнэ хэмээн өөрсдийн чадлыг хязгаарлалгүй дэлхийн хөгжил, энх тайванд Монгол хүний оюуны хүчийг өргөж, Монгол улсын эрх ашигийг өндөрт өргөхийг эрхэм зорилго болгоно.

4. Клубын журам

1. Клубын үйл ажиллагаа, гишүүнчлэл, зорилго зэрэг нь сайн дурын үйл ажиллагаа болно.

2. Гишүүн элсүүлэх, чөлөөлөх тухай

Тус клубт элсэх хүсэлтэй бөгөөд, клубын зорилгыг хүлээн зөвшөөрсөн, Их сургууль, коллежийн оюутан(хэлний бэлтгэл хамаарна) хэн боловч тус клубт элсэх хүсэлт гаргаж болно. Гишүүнээр элсүүлэхдээ, хүсэлт гаргагчийн шалтгаан, байдалыг харгалзан, дээрх шаардлагуудад нийцвэл элсүүлнэ.

Гишүүнд тавигдах шаардлага

1. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай, хуулиар бие даасан байх.(насанд хүрсэн байх)

2. Аливаа сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Гишүүнийг чөлөөлөхдөө, тухайн гишүүний саналыг хүндэтгэнэ. Мөн клубын үйл ажиллагаа,дүрэм, зорилгод нийцэхгүй гэж үзвэл нийт гишүүд хэлэлцээд гишүүнчлэлээс хасч болно.

3. Үйл ажиллагааны хэм хэмжээ

Залуудай Блог, Залуудай Лист-д Клубын журам бүрнээр үйлчилнэ

Клубын журмыг клубын зорилго тодорхойлно.

Хувь хүний үзэл бодол, санал, шүүмжлэлийг хүндэтгэх

Клубын үйл ажиллагаанд бүх гишүүд тэгш эрхтэй

Монгол улс, олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээний дотор үйл ажиллагаа явуулна.

Залуудай Блог, Залуудай Листийн дотоод дүрмийг сахиж мөрдөнө

Хувь хүний эрх,амгалан тайван байдалд халдахгүй

4. Гишүүний эрх, үүрэг

Клубын үйл ажиллагаанд гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, тусгаж болох бөгөөд, аливаа хэрэг явдлыг олонхийн зарчмаар таслан шийдэж хэрэгжүүлнэ.

Гишүүний саналыг харгалзан дүрэмд засвар, нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд, тус зүйлийн 1-д заасан зарчмаар хэлэлцэгдэнэ.

Гишүүд клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй

Клубын дүрмийг мөрдөх үүрэгтэй

Үүргээ хүлээгээгүй нөхцөлд гишүүнчлэлийг хасах(4-р бүлгийн 1-р зүйл 2-т заасны дагуу) шийдвэрийг дагах үүрэгтэй

6 comments:

Cаарал said...

Zorilgo chine arai l tom sonsogdood baih shig.

Och Oyuntugs said...

Саналаа үлдээсэнд баярлалаа.
Бай хичнээн том байх тусмаа оноход амар гэж байдагдаа. Бид зорилгодоо үндэслээд, түүндээ хүрэх шат бүрийг зорилтоо болгох болноо.
Анзаарвал дээрхи зорилго маань Монгол залуус бүрийн зорьж явах зүйл боловуу гэж боддог. Ийм зорилготой залуус бие биедээ дэм өгөх газар нь энэ клуб гэж ойлгож болно.

XACAP said...

Zob sain bna duu nar! Zutgeed baigaarai. Saaral hunii zorigiig buu mohooj bai. Za amjilt husii

Och Oyuntugs said...

Баярлалаа

Gansukh said...

heterhii bol bas zorilgo zamhrah tal bdgii shuu. Gishuuneer yaaj elsdiin be tegeed ain??

Badka said...

Zorilgo tom baih tusmaa sain. Gol ni zorilgoo bainga bodoj yavah ni chuhal. Amjilt husiye