RSS2.0

Залуудай клуб үүсэх болсон шалтгаан

Sunday, June 1, 2008

Уншигч авхай таны энэ өдрийн түмэн амар амгаланг тань айлтгая!

Бид 2008 оны 6 сарын 1 ны энэ өдөр "Залуудай" клубээ нээж байна. Залуудай клуб хэмээгч энэ хэсэг залуус юу хийж бүтээх гэж байгааг та бидний блогын гарчиг дээрээс ерөнхийд нь таньсан байхаа. Бусдад туслан, улс орондоо хувь нэмэр болох чин хүсэл өвөрлөсөн бид юуны өмнө өөрсдийгөө хөгжүүлэн амьдрал хэмээх алгуур дөлгөөн мэт харагдавч аадар бороо аюултай шуурган дотор ороход бэлтгэх зорилготой юм. Хэн нэгэн хүний үгээр бус өөрсдийн хүсэл эрмэлзэл бодол эргэцүүллээр шийдвэр гаргаж, хэн нэгнээс тусламж хүсэхээсээ өмнө өөрсдийн гараар хийхийг эрмэлзэх бие хүн болж, өөрөө өөрсдийн амьдралдаа хөлөө олчихоод бусаддаа туслах нь хамгийн оновчтой алхам гэж үзсэн хэрэг.

Залуудай хэмээх нэрны учир

Залуудай хэмээх нэрийг хэн хүнгүй мэдэж байгаа бизээ. Б.Ренчин гуайн "Заан Залуудай" хэмээх романаас санаа аван нэрлэсэн хэрэг. Залуудай хүү хэрхэн орчлон ертөнцийг танин мэдэж буй, сурсан мэдсэнээ өөрийн амьдрал отго омгийнхондоо заах хүсэл эрмэлзэл зэргийг сэтгэл догдлуулан уншихдаа бид ч мөн Залуудайн үлгэрээр хувь хүнээс бие хүн, бие хүнээс улс орноо гэсэн сэтгэлт хүн үүсдэг хэмээн ойлгож энэхүү нэрээр бэлгэдсэн хэрэг. Их номч Б.Ренчин гуай ч мөн адил ийм сэтгэлтэй залуус төрөөсэй хэмээн энэхүү романаа туурвисан бизээ.

Одоо бид хаанаас юу хийж эхлэх вэ?

Бидний гарт одоо бэлэн зэвсэг гэвэл мөрөн дээр маань байгаа толгой, гарт маань үзэг, ширээн дээр минь цаас, цахим ертөнцөд блог, мөн мейлийн лист л байна. Энэ л зүйлсээр эхэллээ. Харин хэсэг хугацаа, он цаг өнгөрөөсний дараа юу юутай, ямар зүйлсийг бүтээж чадсан байх вэ? гэдэг зөвхөн биднээс бидний нэг чигт зорилготой байж чадах эсэхээс л хамаарна. Юуны өмнө хэн нь юу бодож сэтгэж чаддаг вэ? Ямар хүсэл эрмэлзэлтэй байна вэ гэдгээ, бие биенээ таньж мэдэх нь их замын эхэн дэхь бэлтгэл болох бизээ. Явцын дунд ярилцан юуг яаж хэрхэн гэдэг нь ч тодорхой болно. Аливаа зүйлийг тэгээс нь эхлэж амжилт олно гэдэг бол амаргүй зүйл боловч бид л хийхгүй бол хэн бидэнд хийж өгнө гээд хүлээж суухав зоригтой хөдөлцгөөе!
Өнгөрсөн амьдралд чи хэн байсан чин хамаатай ч одоо ирээдүйд юу хийж байна юуг хийхийг зорьж байна гэдгээс их зүйл өөрчлөгдөнө. Хамтдаа хичээцгээе!

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл

Хэн бидэнтэй нэгдэх эрхтэй вэ?

Тодорхой амжилт үзүүлсэн (айхтар амжилт яриагүй бөгөөд бид ч тийм амжилт гавъяа бүтээсэн нь үгүй. Их сургуульд сурдаг байвал сайн, өөрийн хувийн ажилаа зохицуулаад хамтад нь аваад явчих чадалтай байхад л болно. Мөн өөрийгөө хөгжүүлье хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг байхад л хангалттай.) үнэхээр хийж бүтээхийг зорьсон хэн ч нэгдэж болно.

Холбоо барихыг хүсвэл:

Хөлбөө барьж элсэхийг хүсвэл
tuvshin19872004@yahoo.com
zaluudai@yahoogroups.com
мөн блог дээр сэтгэгдлээр, бичих болон бидэнд мейл хаягаа ч мөн үлдээж болноо.
Үүнд өөрийн бага хэмжээний танилцуулга. Элсэхийг хүссэн шалтгаан, юу хийхийг зорьж буй талаараа бичээд явуулахад л хангалттай.

Хийсэн зүйлсээ, хэлэлцсэн асуудлаа дүгнэн өөрсдийн энэхүү блог дээрээ тавьж байх тул та бүхэн уншиж өөрсдийн сэтгэгдэл бидний зөв бурууг хэлж өгч байхийг хүсье.

Хүндэтгэсэн Залуудай клубын гишүүд.

2008 оны 6 сарын 1ны өдөр.

3 comments:

Anonymous said...

Цус, аягүй бол мөнгө төлөхүү? Юун ч сүрлэг юм хийдгиймбдээ хэхэ.

Unknown said...

mongo ene ter tolohgui ee. Oorsdoogoo hogjuulehiin tuld oorsdoo l oroldlogotoi baih yum.

Anonymous said...

Saihan zuil hiij ornuulj baigaan bn, manai zaluust hamgiin dutagddag zuil bol hamtdaa yumiig hiih yavdal.

Sanaa niileed hamtdaa hogjood sursan medsenee busadtai huvaaltsana gedeg saihan.

Chamd amjilt husiye.